Путин дайнд оролцсон хоригдлуудад өршөөл үзүүлэх зарлиг гаргаснаа анх удаа нотлов

180

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж буй дайнд оролцох хоригдлуудад өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурж байгаагаа анх удаа баталлаа.
Оросын шоронгуудад ял эдэлж байсан хоригдлуудыг дайны бүсэд илгээж эхэлснээс хойш жилийн дараа энэ тухай мэдэгдлийг "Вагнер" хөлсний цэргийн армийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин болон түүний төлөөлөгчид хийж байгаа нь энэ юм.  
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр "Вагнер" хамгийн багадаа 40,000 хоригдлыг шоронгоос гаргаж дайны бүс рүү илгээжээ.
Путин 6-р сарын 13-нд Кремльд цэргийн командлагч нартай уулзах үеэрээ хувийн цэргийн компаниудын талаарх асуултад хариулахдаа фронт руу илгээх хоригдлуудад өршөөл үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. 
Путин шоронд ял эдэлж буй хүмүүсийг олноор нь өршөөж, фронт руу илгээсэн тухай нотлох баримт өнгөрсөн зун гарчээ. Дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Вагнерийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Оросын засан хүмүүжүүлэх колониудыг тойрон аялж, хоригдлуудыг өршөөж, ялыг нь хассанаар Украйны түрэмгийлэлд оролцохыг урьж байгааг харуулсан видео бичлэг нийтлэгдэж байсан юм. 
Сануулахад, саяхан Пригожин "Вагнерийн 20 000 цэрэг амь үрэгдсэн тухай" ярьжээ. 
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn