Украинд Оросын олзны цэргүүдийг шүүх хурал эхэлжээ
Украины Полтав мужийн Котелевийн дүүргийн шүүхэд Оросын олзлогдсон хоёр цэрэгтэй холбоотой шүү хурал эхэлсэн талаар "Медуза" мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Александр Бобыкин болон Александр Иванов гэсэн хоёр цэргийг дайны хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа аж. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын энэ хоёр цэрэг Харьков муж руу дайрахад оролцсон гэнэ. Энэ халдлагын улмаас Казачья Лопань суурингийн орон сууц, ахмадын лицей сүйдсэн байна.
Украины Прокурорын газрын мэдээлснээр, Бобыкин болон Иванов нар бүрэлдэхүүнд нь багтаж байсан цэргийн цувааг дайны эхний өдөр л ниргэжээ. Дараа өдөр нь Иванов олзлогдсон бол шархадсан Бобыкин хэдэн өдрийн туршид хүүхдийн зусланд, дараа нь эзэнгүй байранд нуугдаж байгаад Украины цэргүүдэд олзлогдсон байна.
Тавдугаар сарын 19-ний өдөр болсон шүүх хурлын үеэр Бобыкин, Иванов нар гэм буруугаа хүлээж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тул прокурор хэргийг нотлох баримт судлахгүйгээр авч хэлэлцэх хүсэлт гаргажээ. Дараагийн шүүх хурал энэ сарын 26-нд болох аж.
Бобыкин, Иванов нартай холбоотой шүүх хурал нь Украинд Оросын цэргүүдийг шүүж буй хоёр дахь тохиолдол. Хамгийн анхны шүүх хурал нь 21 настай Вадим Шишимаринтай холбоотой бөгөөд тэрбээр зэвсэггүй иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/540586