Хятад улс боловсролын хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах зорилт тавьж байна

227

Боловсролын салбар хөгжвөл улс орон хүчирхэгжин хөгжиж, боловсролын салбар хүчирхэг байвал сая улс орон хүчирхэг байж чадна. Боловсролын салбарыг чухалд үзэж байгаа нь ирээдүйг чухалд үзэж байгаа хэрэг, ингэвэл сая ирээдүйд ихээхэн амжилт байгуулж чадна. Боловсролын хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах бол Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх үндэс суурь юм.
    Энэ оны засгийн газрын ажлын тайланд Хятад анх удаагаа боловсрол, шинжлэх ухаан технологи ба боловсон хүчнийг нэг цогц болгон нарийн байрлуулалт хийж, тэдний хоорондох уялдаа холбоог тодорхойлж, 2035 он гэхэд боловсролын хүчирхэг гүрнийг байгуулах зорилтыг биелүүлэхэд шинэ чиглэл зааж өгчээ. тэгвэл  2022 оны 12-р сард болсон Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралд мөн боловсрол, шинжлэх ухаан технологи ба боловсон хүчний ажлыг сайтар уялдуулан хийх тухай онцлон дурдсан байдаг. Шинжлэх ухаан технологийн дэвшил нь Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын зангилааны чухал хүчин зүйл, тэр нь инновацад түшиглэж, инновац нь боловсон хүчинд түшиглэж, шилдэг боловсон хүчнийг бэлтгэх ажил нь харин чансаатай өндөр зэрэглэлийн  боловсролын системээр баталгаа болгодог. Иймд боловсролын салбарыг түлхүү хөгжүүлэх, өндөр зэрэглэлийн  боловсролын системийн чансаатай хөгжлийг ахиулах нь Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын үндсэн шаардлага болж байдаг.
    2021 оны байдлаар бүх Хятадын хэмжээнд 245 мянган цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, албан журмын сурган хүмүүжлийн шатанд нийт 207 мянган сургууль үйл ажиллагаа явуулж, 158 сая сурагчид боловсрол эзэмшиж, 10 сая 570 мянган багш ажилтан багшилж байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хороо нь боловсролын салбарыг нэн тэргүүнд хөгжүүлэх стратеги бодлого хэрэгжүүлж, боловсролын салбарын санхүүжилт 10 жил дараалан улсын дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий өртөгт 4-өөс дээш хувийг эзлэхийг баталж, хөдөө орон нутаг, хил хязгаар бүс нутаг дах үндэстний орон, хөгжил тааруу бүс нутгийн боловсролын салбарыг түлхүү дэмжсээр иржээ.
    Сүүлийн 10 жилд Хятадын боловсролын салбарт түүхэн чанартай дэвшил гарч, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй боловсролын системийг бий болгож чаджээ. Жил бүр маш олон тусгай  мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, тэднийг 100 саяар тоологдох хэмжээний мэргэжлийн сургалт дамжаанд хамруулснаар Хятад улс нь өнөө дэлхийн хамгийн том хүний нөөц баялагтай гүрэн болж, эрдэм шинжилгээний судалгааны салбарын санхүүжилтээр дэлхийд хоёрдугаар байранд жагсаж, суурь судалгаа ба инновацын түвшин нь тасралтгүй дээшилж байна.
     Гэвч Хятадын өнөөгийн боловсролын салбарт шинэ хөгжлийн үе шат, шинэ хөгжлийн онол, шинэ хөгжлийн тогтолцоотой нийцэхгүй асуудлууд бас оршиж байна. Жишээлбэл хот хөдөө, бүс нутгийн  боловсролын салбарын хөгжил тэнцвэргүй, үйлдвэрлэл ба боловсрол, шинжлэх ухаан технологи ба боловсролын уялдаатай тогтолцоо бүрэн  болж чадаагүй, их дээд сургуулиудын онцлог тод биш байгаа зэрэг асуудлууд оршиж байна. Хойшид Хятад улс боловсролын хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг ахиулахад нэн тэргүүнд ХКН-ын тус салбар дах бүх талын удирдлагыг үргэлжлэн баримталж, тус салбар дах санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлэн, тус салбарын өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй гүнзгийрүүлнэ.
     Боловсрол нь өнгөрснийг уламжилж, өнөөг бүтээж, ирээдүйг цогцлоон байгуулдаг. Хятад улс хойшид боловсролын хүчирхэг гүрнийг байгуулах ажлаа тасралтгүй эрчимжүүлэн, үндэстний сэргэн мандлыг биелүүлэх шинэ эриний шилдэг боловсон хүчнийг бэлтгэвэл сая Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтад оюун ухаан ба боловсон хүчний баталгаа хангаж чадна. 
Зохиогч:
Хасмөчир
Найруулагч:
Хань Хуншя
Эх сурвалж:
Солонго
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn