Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮4.17 сая болж нэмэгджээ
Улаанбаатар хотын энэ оны дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсжээ. Тухайлбал шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.84 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг төвийн зургаан дүүргээр харуулбал,
- Хан-Уул дүүрэг 3.84 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэг 3.65 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэг 3.47 сая төгрөг
- Баянгол дүүрэг 3.23 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг 3.03 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг 2.61 сая төгрөг гэсэн ханштай байгаа аж.
Тэгвэл хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Чингилтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөг.
- Чингэлтэй дүүрэг 4.17 сая төгрөг
- Хан-Уул дүүрэг 3.77 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэг 3.70 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг 3.15 сая төгрөг
- Баянгол дүүрэг 2.98 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг 2.54 сая төгрөгийн ханштай байгаа юм.
Чингэлтэй дүүрэг хуучин орон сууцны нэг метр квадратын үнэ гуравдугаар сард 3.69 сая төгрөгийн ханштай байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард 480 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин Сүхбаатар дүүргийн хуучин орон сууцны нэг метр квадратын үнэ 290 мянган төгрөгөөр суларчээ.