С.Баяр: МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө

149

Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Х.Баттулгын МАН-ыг тараах зарлиг хүчинтэй байгаа" хэмээн илэрхийлсэн. Харин тус мэдээлэлд Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэрбээр "МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө. Үүнд учир бий. МАН-д муу муухай, өөдгүй дорой юм их гэдгийг би мэднэ. Сайн мэднэ. Мэндлээд нэг их удаагүй бусад намууд ч МАНуусаас нэг их ялгаагүйг бас мэднэ. Чи ч бас мэднэ. Бид бүгд энэ нийгмийн төлөөлөл, тусгал учраас тэр. МАН бол нам гэхээсээ амиа авч гарах гэсэн талын цөөн нүүдэлчдийн арга ухаан, аймшигт ХХ зууныг туулсан бидний морь юм. Урдаас салах гэж хойд айлаа хормойдсон арга ухаан, эвгүй хэдэн гарам гатлуулж, даваа давуулсан эцэнхий ганц морь маань. Энэ зуур морь ч, эзэн ч юм юм үзсэн. Энэ үнэн. Гэхдээ салсан уу. Салсан. Давсан уу. Давсан. Өөдгүй бусдаас ялгарах МАН-ын том ялгаа бол энэ. Бусдаар бол адилхан энэ л нийгмийн тусгал. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэх нь монголын ёс лав биш. Шинэ зууны шижгэнэсэн залуус шинэ ажнай хүлэгтэй болоход татгалзах юм надад алга. Тэр болтол унаж ирсэн хуучин муу морио гоочилж заазла
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn