Улсын хэмжээнд 6.1 сая мал төллөөд байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6.1 сая мал төллөөд байна. Энэ нь нийт төллөх малын 22.1 хувь болж байна. ХХААХҮЯ-наас мэдээлснээр энэ жил нийт 27.9 сая мал төллөнө.
Мал төллөлтийг бүс нутгаар авч үзвэл:
Баруун бүсэд 19.5 хувь,Зүүн бүс 11.9 хувь,Төвийн бүс 25.7 хувь,Хангайн бүсэд 28.0 хувьтай байна.Улсын хэмжээнд төл бойжилт 95.8 хувьтай байна.