Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

172

2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалт 03-р сарын 28-ны өдөр Хайнаньд нээгдлээ. Дөрвөн өдөр үргэлжлэх чуулга уулзалтад 50 гаруй улс, бүс нутгийн 2000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна. 
Өнөөдрийн анхны хэвлэлийн бага хуралд Бо-Аогийн Азийн чуулга уулзалтад улс орнуудын улс төрийн зүтгэлтэн, сайдын түвшний албан тушаалтан, өмнө нь сайдаар ажиллаж байсан  зэрэг 92 дээд түвшний төлөөлөгч, олон улсын болон бүс нутгийн 11 албан тушаалтан, олны танил бизнесмен,  судлаачид оролцож байна гэж зохион байгуулагчид мэдээллээ. Энэ жилийн форум нь "Тодорхойгүй дэлхий: сорилтыг эв нэгтэй хамтын ажиллагаагаар даван туулж, нээлттэй, багтаамжтай байдлаар хөгжлөө ахиулъя " сэдвийн дор болж,“Хөгжил ба хүртээмж", “Засаглал ба аюулгүй байдал", “Бүс нутаг ба дэлхий нийт”, “Өнөө цаг ба ирээдүй” гэсэн үндсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг зохиох юм. 
Хэвлэлийн бага хурлаар өнөөдөр хоёр тайлан нийтэллээ.  Тайланд өгүүлснээр, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, мөн даяаршлын эсрэг дайралтад нөхцөл байдал сайнгүй байгаа ч Азийн эдийн засаг аажимдаа сэргэж, бүс нутгийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн интеграц хурдсах болно. Тэрчлэн Азийн эдийн засагт гадаад цочролыг даах чадвар, аж үйлдвэрийн гинжин хэлхээг сэргээж жигдрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх  зэрэг дөрвөн чухал асуудалд анхаарал хандуулах ёстой гэжээ. 
 
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.hainan.gov.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn