Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

28


Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Б.Намуу “Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөнийг өөрчлөлт нэгдүгээр сарын 21-ны өдрийн 06.00 цагаас эхэлнэ. Улаанбаатар хотын гол төвлөрлийн бүс болох Их, бага тойруугаас урагшаагаа буюу Зайсан чиглэлтэй зорчих хөдөлгөөн их байдаг. Туулын гүүрний нэг эгнээ замын урсгал нь Зайсан чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулалт хийх явцад хүндрэл учруулдаг. Тэгвэл энэ өөрчлөлтийг хийснээр ХААИС-ийн уулзвар дээр огтлолцол үүсэхгүйгээр Зайсан тойруугаа тойрч, баруунаас зүүн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд ХААИС-ийн гэрэл дохион дээр хүлээлтгүйгээр баруун эргэж явах боломжтой болох юм. Энэ нь уулын замын ачааллыг бууруулаад зогсохгүй, бусад зорчих хэсгийн ачааллыг мөн бууруулж, уулзварын нэвтрэх чадвар 35.5 хувиар сайжирна” гэлээ. Мөн тэрээр уг өөрчлөлтийг судалгаа шинжилгээнд үндэслэн хийхээр болсон гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор нийслэлийн нийтийн тээврийн 6 чиглэлийн 61 автобусанд тодорхой өөрчлөлт орохоор болжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn