Чингэлтэй дүүргийнхэн УИХ-д сонгосон гишүүдээ “дахин сонгохгүй” гэжээ
Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар сонгогчдоосоо муу дүн авчээ. Судалгааны МЕC компаниас өнгөрсөн оны долдугаар сард болон энэ оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн нийт 1120 хүнээс санамсаргүй түүврийн аргаар авсан асуумжаар “тэднийг сонгохгүй” гэх хариултыг 29-39 хувь нь өгсөн байна. Тэгвэл “сонгоно” гэх хариултыг 11-14 хувь нь өгсөн байгаа юм. 30-43 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.