Цэцээ гүн рүү алхаад буухдаа төөрч, нэг иргэн амиа алджээ

289

Төв аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т Сэргэлэн сумын Хөшиг багийн Манзуширын хийд гэдэг газар нэгдүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрчээ. Улмаар замдаа иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт өгсөн байна.
Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн иргэд байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн бөгөөд иргэн О /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт Өгөөмөрийн-Ам гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn