Согтуурсан үедээ цагдаагийн байр руу хоёр удаа буудаж, зугтаасан этгээдийг баривчилжээ

26


Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Даваа гарагт буюу есдүгээр сарын 5-ны 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар хоёр удаа буудсан” гэх дуудлага бүртгэгджээ.
Үүний дагуу цагдаагийн газраас шалгахад 38 настай, эрэгтэй “Ш” нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу “Карбин” маркийн галт зэвсгээр хоёр удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тухайн этгээд ашигласан галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ.

Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд хэрэг гарахаас өмнө Даваа гарагийн шөнө иргэн “Ш” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг нь түр саатуулаад байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас 23.1 дүгээр зүйлд:
1. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn