Францын Засгийн газар хэрэглээний хийн үнийг 2022 оныг дуустал царцаажээ

357

Францын Засгийн газар хэрэглээний хийн үнийг 2022 оныг дуустал царцаах шийдвэр гаргасныг тус улсын Сангийн сайд Брюно Ле Мэр пүрэв гарагт Сайд нарын зөвлөлийн хурлын дараа мэдэгджээ. "Бид иргэдийнхээ амьжиргааны түвшнийг хамгаалахын тулд хийн үнийг энэ оныг дуустал царцаахаар шийдсэн" гэж Ле Мэр мэдэгдсэн байна. Үүнээс гадна, сайдын хэлснээр, цахилгаан эрчим хүчний үнийн дээд хязгаарыг он дуустал мөрдөж ажиллана. “Бид инфляцын оргил үед байна. Одоогийн байдлаар жилийн инфляц 5 хувьтай байгаа нь иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж байна” гэж тэрбээр онцлон хэлжээ. 

Түүнчлэн Францын Сангийн сайдын хэлснээр, ажилдаа явахдаа хувийн тээврийн хэрэгслээр зорчдог жолооч нарт янз бүрийн нөхвөр олгоно. "Энэ арга хэмжээ ажилдаа очихын тулд машинаа байнга ашигладаг автомашин эзэмшигчдийн тал орчмыг хамарна" гэж тэрбээр хэлсэн байна.

Үүний зэрэгцээ Сайд нарын зөвлөлийн хурлын үеэр францчуудыг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авахаар тусгасан худалдан авах чадварын тухай хуулийн төслийг танилцуулсныг Хөдөлмөрийн сайд Оливье Дюссо мэдээлжээ. Тухайлбал, “амьжиргааны түвшин доогуур 9 сая орчим гэр бүлд 100 еврогийн хүнсний чек, мөн хүүхэд бүрт 50 евро нэмж олгох аж". Засгийн газар энэ хуулийн төслийг долоодугаар сарын 18-нд Үндэсний Ассамблейд (парламентын доод танхим) танилцуулна гэж Оливье Дюссо мэдэгдсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn