Ардчилал Монголчуудад юу ч өгөөгүй, харин ч бид маш олон үнэт зүйлээ алдсан !!!

430

Ардчилал гэж Монголчуудад юу өгсөн бэ, юу ч өгөөгүй харин ч маш олон үнэт зүйлээ Монголчууд алдсан.


Монгол төгрөгийг үнэгүйдүүлж БАНКНЫ системийг гажуудуулах эхлэлийг 1996 оны Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр) тэргүүтнүүд харийнханы заавраар унагаж долларын боол болгосон байдаг юм. Тэд улмаар Монгол банкны бие даасан хууль гэгчээр Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкны хараат байгууллага өнөөгийн МОНГОЛ БАНК төрсөн түүхтэй.  Бид цалингаа нэмэхээ ОУВС асуудаг. Долларын ханш хэлбэлзэхэд Монголын эдийн засаг дагаж чичирдэг. Дээрх дээрэмчид бол БАНК ДАМПУУРУУЛЖ баяжсан хүмүүс юм.

АРДЧИЛАЛ МОНГОЛЧУУДАД ЮУ ӨГСӨН БЭ ?
Дээрх луйварчид энэ асуултад хариулахдаа, иргэдийг хувийн өмчтэй болгосон гэх байх. Гэвч үгүй юм даг аа, иргэд өнөөдрийг хүртэл амьдралаа авч явах гэж банкны өрөнд дарлуулан зүтгэж явна. Харин Ардчиллаар халхавч хийсэн гадны гар, хөл болсон тэжээврүүд УЛСЫН өмчийг эхний ээлжинд ҮРЭН ТАРАН хийж өмч хувьчлалаар өөрсдөө хагартлаа баяжсан.

Түүнтэй зэрэгцэн нийгмийн ёс суртахууныг үгүй хийсэн. Үүнийгээ социалист нийгмийн үед хахаж цацсан авъяасаа хааж боолгож байсан гэх урлаг, соёлынхоноор дамжуулж намагт шигдүүлсэн. Одоо ч үргэлжилж буй. Үзэгчдээ гологдсон урлагийнхан одооноос хоолноосоо салахгүйн төлөө ҮЗЭГЧДИЙНХЭЭ таалалд нийцүүлэхээр оролдож эхэлсэн ч оюуны чадавх нь дутаад хөгжиж чадахгүй л байна.

Тэжээврүүд өнөөдөр Орос-Украйны дайныг өөрсдийн сэдэв болгочихсон Оросыг буруутган Монголчуудыг төлөөлж буй мэтээр сэтгэж, ярьцгааж байна. Монголын ард түмэн НАМАА цэгцэлж чадахгүй хэд хуваагдаж шившгээ дэлгэсэн та нарыг дэмжихгүй болсон. Цаашид дэмжихгүй гэдгийг цахим ертөнцөөрр тэнэг л биш бол харж байгаа биз дээ.

ТА НАРЫН ХҮЧ БОЛ СҮМИЙН ТЭЖЭЭВРҮҮД
Монгол Улсад Ардчилал гэгчтэй зэрэгцүүлэн харийн маш олон шашны урсгалуудыг чихэлдэн орж ирсэн. Тэдгээр сүмүүдэд Монголыг дотроос нь хагалан бутаргах тэжээврүүдийг бэлтгэж байгааг хэн ч анзаараагүй. Оюутнуудыг хоол, байраар татах, хүүхдүүдийг амттангаар хуурч сүмдээ ирвэл жаал зуухан комиссын хувцас энэ тэрээр татахыг чармайж байсан нь Сүмийн хоол идэхээр очдог саваагүй жаалууд, амьдрал нь хүнд /ядуувтар/ иргэд очдог гэсэн ойлголттой их удсан. Тэд багаа хуултлаа ч удсан. Энэ мэтчилэн харийн сүмийнхэнийг гаднаас нь харахад ноцтой гэж санагдуулахааргүй байлаа.

Мөн түүнчлэн Мүүнийхэн нийгэмд ил гарч ирсэнээр МОНГОЛЧУУД сүмийнхнийг бодож байснаас илүү эзэрхэг, хүчээ авсаныг ойлгоцгоосон. Тэд нийгмийн бүх салбарт өөрсдийн гар хөлөө дүрж өөрсдийн итгэл үнэмшил шүтлэгээрээ гэх авч сүмээс сурсан залиараа ижилсэн нэгнээ татаж гаргаж ирсээр УИХ-д хүртэл орчихсон яваа.

Монголын уламжлал, зан заншил руу жишимчгүй нулимдаг уламжлалыг тасалдуулах үүргийг хүлээж элдэв шалтаг шалтгаан гаргаж талбай дээр NO гэх уриатайгаар жагсдаг болсон. Иргэд ч тэднийг анзаардаг болоод тэднийг дэмжихээ больсон ийм байхад зүүднээсээ сэрвэл яаж байна.

Сүмийн гаралтай имплүүсэр сэтгүүлч, нийтлэлч, буяны үйлстэнүүд олны тархийг угаахыг чармайдаг тэр хэрээр үр дүндээ хүрдэг ч баг нь удахгүй хуулардаг. Тэдгээр имплүүсэрүүдэд нэгэн ижил зүйл бий. Бүгд уншихыг хүсдэггүй, түүхийн мэдлэг байхгүй харин бусдын сэтгэлийг хөдөлгөх өрөвдөлтэй түүх, нийгэмд гарч ирсэн элдэв шуугианыг өөрийн болгож хандалт авахдаа сайн, бүүр гойд сайн гээч. Сүмээс сурсан зальжин уярам үгнүүдээ хаа явсан газраа ашигладаг. Бусдыг хайрлах сэтгэл, ойлгох тал дээр супер юм шиг аягладаг.

Өөрсдөө гаж дон, сэтгэцийн эмгэгт идүүлсэн имплүүсэрүүдтэй тэднийг чинь удахгүй НИЙГЭМД зарлах өдөр ирнэ. Түүнийг батлах гэрчүүд ч Монголд олон бий. МОНГОЛЧУУДЫГ дэлхийд төлөөлнө гэсэн ЗҮҮДНЭЭСЭЭ сэр тэжээврүүдээ. та нарыг МОНГОЛЧУУД дэмжихгүй. Харин ч бүр алга болоосой гэж хүсэж байгааг мэдэж ав !!!

Х.Дамдин-Очир
http://tatap.mn/18570.htmlскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn