Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллана

Энэ хүрээнд талууд нийтийн тээврийн цахим төлбөрийн үйлчилгээнд Голомт банкны картаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн хамтарсан үйлчилгээг нэвтрүүлэх юм. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологийг ашиглаж байгаа нь онцлог бөгөөд энэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр хоёр талын харилцагчдадаа нэг картаар бүх төрлийн төлбөр төлөх, илүү хялбар, найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.