Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ

471
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээлэл өглөө. Тодруулбал, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан хүний тоо 8802 болсон бөгөөд сүүлийн 24 цагт 409 хүн халдвар авчээ. Дархлаажуулалтад нийт 346743 хүн хамрагдаад байгаагаас сүүлийн 24 цагт 18241 хүн вакцин хийлгэсэн байна. Ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 1152, гэрийн тусгаарлалт эмчилгээнд 1461, гэрийн ажиглалтад 6400 хүн байгааг танилцууллаа. Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс хийж эхлэх тул цэгийн тоог 80 болгоно. Дархлаажуулалтад ажиллах 658 резидент эмчийг хуваарилан ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 11 цэг тогтмол ажиллаж байна. Мөн шинжилгээний явуулын гурван баг ажиллаж байгаа” гэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn