“Франц иргэнтэй хамт ирсэн зорчигчдын зарим нь Сэлэнгэ, Орхон, Өмнөговьд бий”
Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй хамт 121 иргэн онгоцоор иржээ. Эдгээр зорчигчдын зарим нь орон нутагт байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймагт зорчигчдын зарим нь байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү мэдээлэв.
Тэрээр “Ариутгалын бодисын хувьд хангалттай гэсэн мэдээлэл өгсөн. Журмын хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлт хариуцсан аж ахуйн нэгжүүдэд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгч байгаа” гэсэн юм.