Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж байна

341


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт оролцохдоо Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэх талаар ярьжээ. Тэрбээр "Хоёр улсын эдийн засаг,  хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа.
Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа" хэмээн ярьжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn