Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

403
 
Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.
Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм.
2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн шалгалтаар суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон. Эдгээрээс таван барилгад шүүхийн маргаан үргэлжилж байна. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар байрладаг. 15 барилгад улсын комисс ажиллаж бол, үлдсэн 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргахаар хяналт, шалгалт хийж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn