Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүд E-barimt өгдөг боллоо

649

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр “Бөмбөгөр” худалдааны төвд “Намайг уншуулаач” өдөрлөг зохион байгууллаа. Иргэд Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ E-barimt авах боломжтой болж байгаа юм. Зах худалдааны төвүүдийн лангуу бүрд уншуулах QR код байх ба иргэд худалдан авалт хийснийхээ дараа E-barimt аппликейшнаараа нэвтрэн орж, “камер нээх” товч дээр даран “QRBARIMT”-ыг уншуулан үнийн дүнг оруулж “И-баримт үүсгэх” товч дээр даран баримтаа үүсгэнэ. Таны оруулсан баримт 72 цагийн дотор идэвхэжнэ. Мөн баримт уншуулахад ямар нэгэн хүндрэл учрахгүй бөгөөд 10-15 секунд шаардагдана гэдгийг албаныхан хэлж байлаа.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Бат-эрдэнэ “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс Бөмбөгөр зах худалдааны төвийн бизнес эрхлэгч нартай хамтран “Намайг уншуулаач” өдөрлөгийн зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго бол иргэд E-barimt буюу цахим төлбөрийн баримтаа QR кодоор үүсгэх ажиллагааг Бөмбөгөр худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа 1800 бизнес эрхлэгчтэй хамтран иргэдэд танилцуулж байна. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 88 албан хаагч өнөөдөр иргэдийн худалдан авалтад туслан цаасгүйгээр буюу QR кодоор E-barimt уншуулах заавар, зөвлөгөө өгч байна. Мөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд 28 томоохон зах худалдааны төв байдаг бөгөөд 3300 гаруй бизнес эрхлэгч иргэд үйл ажиллагаа явуулж байна. Иргэд эдгээр газруудаар үйлчлүүлэх бүрдээ E-barimt уншуулж хэвшээрэй хэмээн уриалж байна” гэв.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст иргэдээс ирсэн нийт гомдлын 3/2 нь зах худалдааны төвүүд E-barimt өгөхгүй байна гэсэн гомдол ирдэг байжээ. Энэ асуудлыг шийдэж чадсанаар иргэдийн сэтгэл ханамж өндөр байгааг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn