Орон нутгийн төсөвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хол тасархай тэргүүллээ

422


УИХ-ын гишүүд нь төсвөө хэлэлцэн батлахдаа өөрсдийн сонгогдсон тойрогт ‘ахиу’ хөрөнгө оруулалт тусгах гэж ажилладаг нь нууц биш. Энэ нь тухайн улстөрчийн улс төр болон намдаа эзлэх байр суурь, нөлөө, хуралдааны идэвхийг давхар харуулдаг. Товчхондоо, өнөөдрийн улс төрийн өнгийг хэн тодорхойлж байгааг гишүүдийн тойрогтоо тусгасан төсвөөс харах боломж олддог.2021 оны улсын төсвийг хэлэлцэх ажил улс төрийн хүрээнд ид өрнөж буй энэ үед ч дээр дурдсан улстөрчдийн нөлөө, идэвх санаачилга аймаг, орон нутаг, дүүрэгт тусгасан хөрөнгө оруулалтаас нь шуудхан харагдаж байх юм.
Орон нутгийн хувьд мэдээж Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын тойрог болох Хэнтий болон УИХ-ын дарга Г.Занданшатарын сонгогдсон Баянхонгор аймгуудын төсөв бусад аймгаасаа хол тасархай тэргүүлж байна.
Харин өнгөрсөн 8 жилийн хугацаанд төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтаараа 21 аймгаас 21-т ёс юм шиг жагсдаг байсан Дундговь аймаг Ерөнхий сайд асан Сү.Батболд гишүүнийг сонгосноор ирэх жилийн төсвийн төсөлд 3 дугаарт жагссан байна.
Үүнээс эрх баригч МАН-ын нөлөө бүхий улс төрчид 2021 оны төсөвт сонгогдсон тойргууддаа бусад тойргоос хол илүү хөрөнгө оруулалт тусгахаар ажиллаж байгаа нь харагдаж байна.
122843861_3141260745985907_3962537162342425440_o

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn