Засгийн газраас бэлэн мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй гэв

Өнгөрсөн лхагва гараг буюу 12-р сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийх үеэрээ Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 1.8 сая иргэнд 1 сая төгрөгийн ногдол ашиг олгох талаар танилцуулсан байдаг.