"Оюун санааны энерги"

575

(Бяцхан эрэгцүүлэл)
 
Энерги бол эрчим хүч, хөдөлгөөн,амьдрал.Ертөнцийн энерги хязгааргүй.Манай ертөнцөд материаллаг болон оюун санааны гэсэн хоёр төрлийн энерги бий. Материаллаг энерги ертөнцийн бодь гал бүхэнд бий. Харин оюун санааны энерги оюун ухааны дээд хөгжил бүхий ухаант хүн төрлөхтөн (HOMO SAFIENS) бүрд заягджээ.Ухаант хүн төрлөхтнөөс бусад бүх амьтан ургамал,шавьж хорхой,бичил биетэн болон бодис бүр бие биедээ экологийн харилцан нөлөөлөл үзүүлж материаллаг энергийн хүчийг үүсгэж байдаг. Хүн төрлөхтөн шинжлэх ухааны төрөл бүрийн нээлт гаргаж бидний хэрэглэх энергийн нөөцийг хязгааргүй тэлсээр байна. Шинжлэх ухааны хүрээнд хамгийн бага судлагдсан энергийн төрөл нь оюун ухааны энерги болно. Хүн бүрт өөр өөрийн энергийн ай сав буюу энергийн талбар байдаг. Бид тэнд өөрсдийн оюун санааны энергийн нөөцөө бүрдүүлэх ба бүрдүүсэн энергээ бусдад түгээж байдаг.
 
 
 
Дорно дахины шашины зарим урсгалд үүнийг оюун санааны энергийн цөм,цэг, энергийн үйлчлэх хүрээ гэж ангилсан байдаг.Оюун санааны энерги эерэг ба сөрөг гэсэн хоёр туйлтай. Энергийн эерэг туйлууд өөр хоорондоо таталцлын, сөрөг туйлууд түлхэлцлийн хүч бий болгож байдаг. Энергийн талбар буюу ай саванд хуримтлагдсан энергийн өнгө төрх хүний мөн чанарын бодит илэрхийлэл болж байдаг.  
 
Бие хүний материаллаг ба оюун санааны энергийн хүч чадлын хэмжээ энэ хуримтлалаас ихэд шалтгаалдаг.Тэр ай саванд ижил өнгийн энергүүд чөлөөтөй нэгдэн нийлж шингэх ба тэндээс өөр бусдад чөлөөтэй түгээгдэж байдаг.Оюун санааны энергийг хэдий олон хүнд хэдий их хэмжээгээр түгээх тусам түгээсэн хүний энергийн сан төдий хэмжээгээр улам баяжиж байдаг.Чухам иймээс урлаг соёлын нэрт зүтгэлтэн авъяастнууд,бүх салбарын бүтээлч хүмүүс олон түмний талархалыг хүлээж эерэг энергийн сангаа баяжуулж, бүтээлч хүч чадлаа нэмэгдүүлж байдаг. Ай сав буюу талбарт хуримтлуулах энергийн хэм хэмжээ ба өнгө төрхийг бид хэн нэгнээс хараат бусаар сонгож авдаг.Хэнд энергийн ямар хуримтлал их байна тэр тийм өнгийн энергийг орчин тойрондоо түгээж байдаг.
 
 
 
Хүнд байх материаллаг ба оюун санааны энерги бие биедээ харилцан хамааралтай оршдог. Хүний амьдралын өгсөж уруудах нь чухам энэ хамаарлаас ихэд шалтгаалдаг. Иймд оюун санааны энергийн өнгө төрх ба урсгалаа зөв жолоодож сурах хэрэгтэй.
 
 
 
Хүнд сайнаар хандаж сайн энерги илгээх нь өөрийн эерэг энергээ бэхжүүлэх хамгийн шилдаг арга болно. Хүн бүрийн энергийн систем бие даасан байдалд байх боловч таны эргэн тойронд оршин буй хүмүүсийн энергийн талбартай харилцан солилцоотой байдаг. Иймд сөрөг энергитэй хүмүүсээс зай барьж байх нь зүй. Энерги зогсонги хөдөлгөөнгүй байх тусам мөхлийг дагуулдаг.Бие мах бодийн материаллаг энергийг эко нөхцөл,чанарлаг хүнс, зохист хөдөлгөөн нөхдөг. Харин оюун санааны энергийг ёс зүйт ухаарал,хүмүүнлэг төлөвшил,сайн боловсрол,сайн энергит хүмүүсийн эерэг нөлөлөл нөхөж байдаг.
 
 
Өндөр настан Л.Лхагва ( 2020 он)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn