Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална

9

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулан ажиллаж байна.
Тус хяналтын хуудас бүхий асуумжийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байршуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17.778 байгууллага, 27.941 өрх, 67.120 иргэн буюу нийт 112.8.39 хүн хандаж, аюулгүй байдлаа шалган, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Аюулгүй байдлаа хангах өдрийн хүрээнд хяналтын хуудсыг бөглүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх энэхүү ажилд Баянхонгор, Орхон, Хэнтий  аймгууд тэргүүлж байна.
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаалах тул өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хянаж, холбогдох тухай бүрт хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn