Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 500 хүртэлх айл өрх нарны эрчим хүчээр халаалтаа шийднэ

Өнөөдөр “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатар хотын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төсөлд гарын үсэг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцлоо.



