“Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал А.Сумъяабатад ял шийтгэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ELFC гэх нэртэй коин гаргаж, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж мэхэлсэн хэрэгт холбогдсон А.Сумъяабатын гэм буруутай, эсэхийг хянан хэлэлцлээ. Монголчууд коинд “шуурсан” жил ELFC гэх коиныг гаргаж, 4700 иргэний мөнгийг завшиж, 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон, түүнийгээ хууль бусаар ашигласан гэх хэрэгт “Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал албан тушаалтай дээрх хүн холбогдсон юм. Тус комапнийн удирдлагууд өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан борлуулахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож, мөнгө угаан 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдсан юм.