Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна.

Уг компани нь Баянхошуу сумны Саруул шил баг зэрэг 14 багийн хувьцаа эзэмшигч аж ахуйн хоршоодын хөрөнгөөр орчин үеийн мал аж ахуйн үйлчилгээний үйлдвэр байгуулж, малчдад чанар сайтай, хямд тэжээл өгч, мал аж ахуйн мэргэжлийн технологи, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах үйлчилгээ үзүүлж байна.

2024 оны 09-р сард Содон мал аж ахуйн компани бизнесээ өргөжүүлэн "Баруун Үзэмчин хошуунд цагаан үхрийн холбоо" байгуулж, ирээдүйн хөгжлийн "үржүүлэг+борлуулалт"-ын үндэс суурийг тавьсан байна. Үүний зэрэгцээ 200 гаруй цагаан үхрийг бордож, Шанхай зэрэг томоохон хотуудад борлуулж, тухайн нутгийн хэрэглэгчдэд таалагдсан байна. 2025 онд 800 цагаан үхэр, 15000 үзэмчин хонь, 10 тонн чанар сайтай цагаан идээ борлуулахаар төлөвлөж буй бөгөөд жилийн орлого нь 3 сая гаруй юаньд хүрэх төлөвтэй байна.



Зохиогч: | Б.АРИУХАН, Ш.ЦОГЗОЛМАА |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |