Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

4
2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр юм. Мөн Хятадын анхны хиймэл дагуул "Дүн Фанхун-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой тохиож байна. Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг ӨМӨЗО-ны Эзнээ хошуун дахь Дүн Фэн дагуул хөөргөх төвөөс хөөргөж байсан билээ.
Одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дүнфэн сансрын хот, Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Дүн Фанхун-1"-ийг амжилттай хөөргөсөн нь Хятадын ард түмний сансар судлалын үйлсийн эхлэл болсон юм. 55 жилийн дараа буюу өнөөдөр "Шэньжөү -20" сансрын хөлөг 4-р сарын 24-ний өдрийн 17:17 цагт мөн л Дүнфэн сансрын хотоос хөөргөх гэж байна.
Сансар судлалын  гурван баярт үйл явдал давхацсан  энэ өдөр “Шэньжөү-19”-ийн багийнхан сансрын уудамд "Шэньжөү-20"-ыг амжилттай хөөргөхийг хүсэн хүлээж, тэдэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлэв.
Өнөөдөр "Дүн Фанхун-1"-ийг хөөргөсөн Дүнфэн сансрын хотын Дүн Фанхун хиймэл дагуул хөөргөх талбай нь Хятадын сансар судлалын хөгжлийн түүхийг судлах түүхэн газар болжээ.
 
 
 
Найруулагч:
Д.МӨЧИР
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn