Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

20
Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна.
Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Юньнань мужийг газрын зураг дээрээс харахад та энэ нутгийн сүрлэг үзэсгэлэнд өөрийн эрхгүй дуу алдах юмаа.
Гао Ли Гуншань уул, Нюшань уул, Юнь Линшань уул нь мөр мөрөө налаад аварга сүрлэг луу үүл хөлөглөн нисч байгаа шиг байдаг сан. Жинь Шажян мөрөн, Лань Цанжян мөрөн , Ню Жян мөрөн гэх гурван гол мөрөн нь урсгал нийлээд өндөр уул өргөн хавцлын дундуур угалзлан мяралзаад Юньнаний амин судас мэт  үүлэн нутгийн хүн зоны амин гол болж байдаг билээ.
 Эх газрын нүд хэмээр биндэрьяан чулуу шиг гялалзах Дяньчи нуур, Эрхай нуур, Фушянь нуур, Лугу нуур зэрэг уулсын дунд  байрлах “тэнгэр нуурууд” нь үүлэн нутгийн өндөр сүрлэг эрсүүд байдлыг эмжээрлэн угалзлаад уян чамин шүлэглэг болгожээ.
Сүрлэг үзэсгэлэн болон уян чамин нь үүлэн нутаг Юньнаний гол өнгө төрх. Ийм сайхан нутгийг эрхэм та заавал зорьж хүрээрэй.
Юй Луншань уулны мөнх цагаан сарьдаг нь мянга мянган жилийн түүх домгоо хуучлан алтан наран зулайд нь тусахын тоолонгоор хорвоод хосгүй гайхамшигт үзэмж бүрдүүлээд хүн түмнийг гайхшируулдаг.
Хани шатан тариа нь эх газрын хайрын шүлэг гэлтэй.
Чулуун шугуй нь их байгалийн өвөрмөц бүтээл гэлтэй.
Чулуун хавтан, ваар тоосго, зээл гудамж, чулуун гүүр... үүх түүхээ өгүүлсэн Лиян эртний хот нь нууцлаг гайхамшгаа харуулна.
Үүлэн  нутаг Юньнань  домогын хэмээр нууцлаг гайхамшиг, эндэхийн  амьдрал ахуй уянгын  шүлэг шиг гойд романтик. 390,000 гаруй хавтгай дөрвөлжин километр өргөн уудам газар нутаг, урин дулаан уур амьсгал нь арчаагүй энэ нутгийн байгалийн хүнсний ногооны талбайг бий болгожээ.
Байгалаас соёрхсон төрөл бүрийн мөөгнүүд нь Юньнанчуудын хоолны ширээний дутагдаж болшгүй амтат зууш. Юньнаний амтат хоолны төрөлд янз янзын мөөгтөй хоол зуушаар л зогсохгүй хамгийн амттай нь хаши л Цэцгийн боорцог шүү. Уул жалганд нь өнгийн цэцэгс солонгорон, хоолны ширээн дээр нь янзын амттай цэцгийн боорцог үрэгдэж байдаг нь үүлэн нутгийн онцолог. Хэлэлтгүй  та Юньнань хүрээд бүх Хятад ялангуяа дэлхийд алдаршсан “Аяга будааны гоймон” идэхээ мартуужээ.
Юньнанд олон үндэстэн аж төрөн амтдарч байдаг бөгөөд тэд хамтдаа Хятадын соёлын гайхалтай үзэсгэлэнт цэцэрлэгийг бий болгожээ.
Хани үндэстний бүжиг, Дайчуудын "тогосны бүжиг" , Ва үндэстний "үсээ сэгсрэх бүжиг", Жуан үндэстний "Поя хайрын дуу" ... үүлэн нутгийн уран бүжиг, уянгат дууг хуруу даран тоолоход гарын арван хуруунд багтахгүй байдаг. Яг ингэж дуутай, бүжигтэй, хайртай, найртай байдгаараа Юньнанчууд ур авьястай заяасан байх.
Жинпо үндэсний Му Нао Дууны Баяр наадам, Дай  үндэстний ус цацах наадам, И үндэстний гал бамбарын баяр наадам, Хани  үндэстний "Аравдугаар сарын шинэ жилийн баяр"... Энэ нутгийн үндэстнүүдийн баяр наадам нь  Юньнаний дэлхий дэх алдаршилын  бас нэг хэлбэр юм. Ийнхүү гадныхны сэтгэгдлээр Юньнань хүмүүс жилийн турш баяр тэмдэглээд унасан малгайгаа авах завгүй шиг санагддаг билээ.
Юньнаны хүмүүсийн амьдаралд хандах хандлага нь хүмүүст зөвхөн утга учиртай амьдрах итглийг  олгоод зогсохгүй бас  эрч хүч, хязгааргүй бүтээлч хүч  өгдөг байна.
Юньнань дахь орчин үеийн цэцгийн аж ахуйн хүрээлэнгээс Хятад орон даяар буюу дэлхийн даяар соргог цэцэг зах зээлд хүргэгдэж, шинэ соргог цэцэгс өрөх гэрийг чимнэ. Хятад-Лаосын төмөр замаар галт тэргэнд Тайландаас дуриан жимс, мангостин, Лаосоос шар айраг тээвэрлэж ирдэг төдийгүй  алс холын нутгийг зорьсон жуулчид дүүрэн  аялж зугаална.
Тийм ээ. Үүлэн нутаг Юньнань нь дотоод гадаадынхны сэтглийг сорсон гайхалтай нутаг.
Эрхай нуурын урин салхи тоосыг тань гөвөх юмаа.
Цаст хайрханы мөнгөн саран  замыг тань гэрэлтүүлэх юмаа.
 Та морьтой болоод цагтай бол заавал үүлэн нутаг Юньнань руу аялаарай ! 
 
Зохиогч:
Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч:
Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:
СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn