АНУ-ыг дайрсан хар салхины улмаас 39 хүн амиа алдлаа

21

АНУ-ын 7 мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 39 хүн амиа алджээ. Хар салхинд нэрвэгдсэн АНУ-ын мужуудаас Миссури мужид хамгийн олон хүн буюу 12 амиа алдсан байна. Харин сүйрлийн хэмжээгээр Алабама мужийн хамгийн их хохирол амсжээ. Хар салхины улмаас АНУ-ын 7 мужийн хэмжээнд 300 орчим мянган айл өрх тог цахилгаангүй болоод байна.
Хар салхи Алабама мужийн нутаг дэвсгэрийн талаас илүү хувьд нөлөөлж барилга байгууламж сүйдэлсэн бөгөөд одоогоор 3 хүн амиа алдаад байна гэж тус мужийн захирагч Кей Айви мэдэгдсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн тоо АНУ-ын мужуудын хэмжээнд:
  • Миссури: 12
  • Канзас: 8
  • Миссисипи: 6
  • Арканзас: 3
  • Алабама: 3
  • Техас: 3
  • Оклахома: 4 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn