Хойд Македоны шөнийн клубт гал гарч, 59 хүн амиа алджээ

19

Хойд Македоны Кочана хэмээх жижиг хотын клубт гал гарчээ. Гал ням гарагийн шөнө 02.30 цагт гарсан байна.
Тус улсын хип хоп хамтлаг болох DNK-гийн тоглолтыг үзэхээр 500 орчим хүн клубт цугларсан байна. Галын улмаас 59 хүн амиа алдаж, 155 хүн шархаджээ.
Клубын хаалганууд хаалттай, нэг л хаалга нээлттэй байсан тул айж сандарсан үзэгчид нэгнийхээ дээр гишгэлж, бүгд хаалга руу зүтгэжээ. 19 настай Тасева “Гэнэт би газар унасан. Хүмүүс над дээр гишгэж байсан ч клубээс гарч чадсан. Гэвч дүү маань дотор үлдэж, амиа алдлаа” гэжээ.

Амиа алдсан 59 хүн 14-24 настай залуус байсан бөгөөд гурав нь 18 нас хүрээгүй байжээ. Тэд угаартаж биш, шахцалдааны үеэр авсан шархны улмаас амиа алдсан байна.
Цагдаа нар 15 сэжигтнийг баривчилсан. Дотоод хэргийн яам шөнийн клуб зөвшөөрөлгүйгээр ажилласан гэсэн байна. Иймд тус клубын эздийг авлига өгсөн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Энэ хэргийн дараа тус улсад долоо хоногийн турш гашуудал зарлаад байна.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn