Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ

27

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ.
Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй. Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.

Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар онолын мэдлэг өгч, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тухайн ээлжийн сургуулийн биеийн тамирын багш нарыг дадлагажуулах сургалтад хамруулаад байгаа юм. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn