Бага ангиудын сурах бичгийг шинэчилснээр сурагчдын цүнх хөнгөрч, гэрийн даалгавар буурна

46

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт үргэлжилж байна. 
Энэ хүрээнд сурах бичгүүдийг шинээр боловсруулж буй. Бага ангийн сурагчдад зориулсан шинэ сурах бичиг нь гарын авлага, дасгалын ажлын дэвтэртэй байх юм.
Гарын авлагыг ангидаа ашиглаж, голчлон онолын мэдлэгт суралцана. Харин дасгал ажлын дэвтэртээ ангидаа ажиллахаас гадна гэрийн даалгавраа хийнэ. Ингэснээр "Нэгдүгээрт цүнхний жин буурна. Хоёрдугаарт гэрийн даалгавар багасна. Хүүхэд зөвхөн дасгал ажлын дэвтрээсээ гэрийн даалгавраа хийх шийдэлтэй" хэмээн Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн(БСҮХ)-гийн захирал, доктор М.Итгэл танилцуулав.
Түүнчлэн Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Иргэний ёс зүйн боловсрол зэрэг хичээлийг нэгтгэж, 1-2 дугаар ангид Би монгол хүн нэртэйгээр орох бол 3-5 дугаар ангид Миний эх орон нэртэй хичээл болж оруулахаар агуулгын тохирц нийцлийг шалгаж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn