Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна

30

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Оройдоо үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn