Дэлхий дахинд жилд 13 сая хүн тархины цус харвалтаар өвчилдөг

21

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 
Монголын харвалт судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Энхсайхан" Жил бүрийн аравдугаар сарын 29- ний өдрийг дэлхий нийтээрээ “Тархины цус харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд "Харвалтгүй эрүүл амьдралыг сонгоё" уриан дор зохион байгуулж буй. Жил бүр дэлхий дахинд 13 сая хүн тархинд цус харвалтаар өвчилж байна. Үүнээс 6,5 сая нь нас барж буй. Тархины харвалт дэлхийн хэмжээнд зүрх судасны өвчний дараагаар буюу хоёрт жагсдаг. Манай улсын хувьд харвалтын хувь өндөр хэвээр байна. Харвалтын сөрөг нөлөө нь иргэд хөдөлмөрийн чадвараа алдах явдал юм. Тухайлбал, хараагүй болох, ярианы бэрхшээл үүсэх, саажилт зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд хүргэдэг. Ингэснээр өрхийн эдийн засагт ч ихээхэн хохиролтой. Тиймээс урьдчилан сэргийлэх нь маш чухал тул харвалтын долоо хоногийг зарлаж иргэдэд мэдээлэл өгч байна" гэлээ.
Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан " Тархины харвалт үүсэх олон хүчин шалтгаан бий. Үүнээс анхаарах шаардлагатай гурван шалтгаант хүчин зүйлсийг нэрлэе. Нэгдүгээрт, эрүүл хооллолт үүнд амаар орж буй бүх зүйлс үүнд хамаатай. Хоёрдугаарт, идэвхтэй дасгал хөдөлгөөн буюу эрүүл чийрэг байдал. Гуравдугаарт сэтгэл санаа буюу стресс бухимдалгүй амгалан тайван байдал, өөдрөг бодол чухал нөлөөтэй. Энэ жилийн хувьд бид харвалтын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан "Харвалтгүй эрүүл амьдралыг сонгоё" уриаг дэвшүүлж байгаа. Хэрэв та эрүүл байхыг хүсэж байгаа бол өөрийгөө дайчилж эрүүл амьдралыг сонгоорой гэж иргэддээ уриалж байна" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn