Бурхан багшийн "Их дүйчэн" өдөр Сүхбаатарын талбайд бүх нийтийн бясалгал зохион байгуулна
Монголын бурхан шашны Төв- Гандантэгчэнлин хийд болон бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтран Бурхан багшийн "Их дүйчэн" өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Бурхан багшийн "Их дүйчэн" өдөр энэ жил зургадугаар сарын 4-нд тохиож байгаа. Бурхан багшийн "Их дүйчэн" өдрийг бүх нийтийн амралтын өдөр хуулчихсан билээ. Бурханы шашин 2500-аад жилийн түүхтэй гэж эрдэмтэд үздэг. Шинэ мянган гарснаар Бурхан багшийн айлдвар, сургаал дэлхий нийтэд тархсан. Бурхан багшийн "Их дүйчэн" өдөрт зориулан
1. Зуны тэргүүн сарын шинийн 8-15 хүртэл тахилын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы урд болно. Энэ жил зуны тэргүүн сарын шинийн 8 Бурхан багшийн "Их дүйчэн" өдөр хоёр өдөр давхцаж байгаа. Тиймээс 9 өдрийн турш энэ үйл ажиллагааг зохион байгуулна.
2. Чингисийн талбайд бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулаад үүнээс төв замаар жагсан Гандантэгчэнлин хийдэд очно. 10.30 цагаас бясалгал эхэлнэ.
- Хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал: Бурхан багшийн "Их дүйчэн" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ өдрийг угтан “Миний монгол бичиг” олон улсын уралдаан зохион байгуулж, Гандантэгчэнлин хийдэд үзэсгэлэн зохион байгууллаа. Мөн бурхны лагшин, зарлиг, таалал гэж байдаг. Зарлигийн шүтээн болох Ганжуурын иш лүнг залсан. Зуны тэргүүн сарын шинийн 8-аас буюу тавдугаар сарын 27-оос бурханы гурван шүтээнд тахил өргөх ёслол эхлээд 7 хоног үргэлжилнэ. Усан тахил өргүүлж байгаа учир нь харамгүй өглөг гэсэн утгатай. Түүнчлэн төрөөс Бурхан багшийн "Их дүйчэн" өдрийг бүх нийтийн амралтын өдөр хуулчихсан учраас энэ өдөр ямар байх ёстой вэ гэдгийг харуулсан нөлөөллийн ажил хийдэг. Гүнжав
Жамбалан Асралт төвийн төлөөлөгч ТББ-ын захирал С.Бурмаа: Энэ жилийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Эх нялхсын эрүүл мэндийн төвд мэс заслын дараах сахиурын өрөөг тохижуулж өгөхөөр төлөвлөсөн. Хөдөөгөөс маш их хүн ирж үзүүлдэг учраас гаднаас эргэлт авахгүй, хоол, цайгаа эмнэлэгтээ хийж идэж уугаад хүүхдээ асрах боломжтой болох юм.