Йоахим Рончин: Тамирчдад өгч буй зурагт хуудаст түүхийн дотор түүх өгүүлж байгаа

114

Тамирчид медалийн тавцанд зогсох үедээ медалиас гадна нууцлаг хайрцаг бүхий бэлэг авч байгаа билээ. Гэхдээ дотор нь юу байгаа вэ. Нарийхан хайрцагт 2024 оны Парисын олимпын албан ёсны зурагт хуудас багтсан гэж Олимпын албан ёсны сайтад мэдээлжээ.
Алдарт зураач Уго Гаттони зурагт хуудсыг зохион бүтээхэд бараг дөрвөн сар 2000 цаг зарцуулсан гэж зураач гуравдугаар сард “Olympics.com” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 2024 оны Парисын олимпын наадмын дизайны захирал Йоахим Рончин “Olympics.com” сайтад "Зурагт хуудас нь тоо томшгүй олон зүйлийг өгүүлэх бөгөөд бэлгэдлээр дүүрэн байлгахыг хүссэн. Олон жижиг нарийн ширийн зүйлийг багтаасан, түүхийн доторх түүхүүд бий" гэжээ.
Гаттонигийн загварт Эйфелийн цамхаг, Сена гол, Ялалтын нум зэрэг Парисын үзмэрүүд бүхий уран зөгнөлт хотыг харуулсан байна. Мөн Олимпын цагираг, Агитос, Олимпын медаль зэрэг наадмын бэлгэдэл, мөн  усанд сэлэх mэргүүтэй хэд хэдэн спортын дүрслэлийг багтаасан байна. Олимпын вэб сайтад мэдээлснээр зуны наадамд зориулсан түүхэн анхны тохиолдол болох Олимп болон Паралимпийн зурагт хуудсыг хамтад нь зохион бүтээсэн байна. Гаттони Олимпын цахим хуудсанд гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа зурагт хуудсыг гараар урласан бөгөөд үүнд маш их баяртай байна гэжээ.
Эх сурвалж: Today.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn