Венесуэль: Зургаан жагсагч амь үрэгдэв

0

Сонгуулийн дүн маргаантай гарснаас болж Даваа гаригт Венесуэлийн гудамж, талбайд жагсагчид цагдаатай мөргөлдөж буй. Тус улсын мужуудад Николас Мадурог эрх мэдэл, давуу байдлаа ашиглан сонгуулийн дүнг луйвардсан гэж үзсэн хэдэн мянган хүн эсэргүүцлээ илэрхийлээд байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг усан буу, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу ашиглаж байгаа ба наад зах нь зургаан хүн амь үрэгдэв.
Гэхдээ амь үрэгсэд болон бэртэл авсан хүмүүсийн тоо батлагдаагүй байна.
Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Уильям Сааб хэлэхдээ, Даваа гаригт болсон жагсаалын үеэр 749 хүнийг баривчилсан. Сааб жагсаал тайван замаар үргэлжилж байна гэх мэдээллийг үгүйсгэж, 48 цэрэг, цагдаагийн албан хаагч шархадсан гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ, тус улсын батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес эсэргүүцлийн жагсаалыг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэж, ерөнхийлөгчийг дэмжихээ мэдэгдлээ. Сөрөг хүчний олон залуу дэмжигчид авторитар удирдагч Николас Мадуро дахин сонгогдвол улс орноо орхин гарна гэж мэдэгдсэн байдаг.
Гэвч Мадуро ялалт байгуулсан ба түүний засаглалын үед улс орны эдийн засаг сүйрч, хэлмэгдүүлэлт нэмэгдсэн байна.
Хэдийгээр Мадуро сонгууль шударга, чөлөөт болно гэж амласан боловч бодит байдал дээр сөрөг хүчний зүтгэлтнүүдийг баривчилж, тэдний гол удирдагчийг сонгуульд оролцохыг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаан, Венесуэлийн хилийн чанад дахь иргэд санал өгөх боломжгүй болгосон.
Мөн ерөнхийлөгчийн холбоотнууд Мадурог албан ёсоор ялагч болсон гэж зарласан тул сөрөг хүчин сонгуулийн дүнг үгүйсгэж буй.
Иргэд сөрөг хүчинтэй санал нэг байгаа ба Латин Америкийн бусад удирдагчид Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Эсэргүүцлийн жагсаал Даваа гаригийн шөнө хурцадмал байдалд шилжсэн тул Мадуро болон холбогдох хүмүүс эх орноосоо түр хугацаанд гарч магадгүй. Учир нь жагсагчид ерөнхийлөгчийн ордон руу нэвтрэх гэж оролдож буй.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn