“Timestravel” аялахад өртөг багатай Азийн таван улсын нэгээр Монголыг нэрлэжээ

154

Европ мөрөөдлөө хэсэг хугацаанд хойш тавьж, Ази руу  төсөвт ээлтэйгээр аялж болох юм. Азийн эдгээр таван өвөрмөц улс нь аялагчдад  төсөвт хэмнэлттэй өвөрмөц бөгөөд баялаг туршлага үлдээнэ. Монголын уудам тал нутгаас Узбекистаны архитектурын гайхамшгийг хүртэл зорьсон газар бүр нь соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг хослуулсан байдаг.
Монгол
Өргөн уудам газар нутаг, нүүдэлчдийн арвин өв уламжлалтай Монгол Улсын  өргөн уудам тал нутаг нь гайхалтай үзэмж, адал явдалт төгсгөлгүй боломжийг олгодог. Нүүдэлчин гэр бүлүүдтэй уламжлалт гэрт байрлаж, тэдний амьдралын хэв маягтай танилцаж, Монгол орны зочломтгой байдлыг мэдрээрэй. Монгол бол гайхалтай боломжийн үнэтэй.
Тайвань
Уг  арал нь хөл хөдөлгөөн ихтэй шөнийн захуудаараа алдартай бөгөөд гудамжны амтат хоолыг их мөнгө үрэлгүйгээр идэж болно. Нийслэл Тайбэй нь “Тайбэй 101”, тайван амгалан Лонгшан сүм зэрэг орчин үеийн үзмэрүүд болон түүхэн дурсгалт газруудтай. Хотуудаас гадна Тайваний байгалийн үзэсгэлэнт газрууд нь, халуун рашаан, далайн эргийн хадан цохио зэргээрээ алдартай. Үр ашигтай, хямд нийтийн тээврийн систем нь бага төсвөөр арлаар бүхэлд нь  аялах боломж олгодог.
Лаос
Меконг мөрний дагуух амьдралын хэмнэл нь алжаалаа тайлахыг хүсдэг хүмүүст тохиромжтой. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Луанг Прабанг нь  сүм хийдүүд, колонийн үеийн архитектураараа алдартай. Гайхамшигтай Куанг Си хүрхрээ, нууцлаг лонхтой тал нь заавал очиж үзэх газрууд юм. Лаос бол төсөвт ээлтэй байр, хоол хүнс, унаагаар хангадаг Зүүн өмнөд Азийн хамгийн боломжийн газруудын нэг юм.
Камбож
Далайн эргийн Сиануквилл хот болон Кох Ронг арлууд нь наран шарлагын газруудтай. Камбож нь боломжийн үнэтэй бөгөөд орон нутгийн хоолноос идэж үзэх, өвөрмөц бэлэг дурсгалын зүйл авахад тохиромжтой..
Узбекистан
Эртний торгоны замын гол зогсоол болох Узбекистан нь дэлхийн хамгийн гайхалтай Исламын архитектураараа гайхагддаг. Ташкентийн Чорсу зах зэрэг хөл хөдөлгөөн ихтэй захууд нь нутгийн иргэдийн амьдралыг мэдрэх, Узбекийн амтат хоолыг амтлахад тохиромжтой. Узбекистанд аялах зардал харьцангуй бага, байр, хоол, унааны зардал боломжийн байдаг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn