Орхон, Сэлэнгэ, Туул, Сэлбэ, Хүдэр зэрэг голууд үерийн дундаж түвшинг 5-55 см давжээ

174

Хангай нурууны арын Орхон, Сэлэнгэ, Хойттамир, Урдтамир болон өврийн Хожуул, Завхан, Зүйл, Алтай нуруунаас эхтэй Дундцэнхэр, Долооннуур, Булган, Үенч, Ховд /Баяннуур/, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Хүдэр, Ерөө зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Увс нуурын савын Намир, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-55 см, Туул /Заамар/, Хэрлэн /Чойбалсан /, Буянт /Ховд/, Ховд /Мянгад/ , Хархираа /Тариалан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.
Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn