Монгол Улс Узбекистаны нийслэл Ташкент хотод Элчин Сайдын Яамтай боллоо

24


Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд өчигдөр (2024.06.24) Монгол Улсын Элчин Сайдын Яамыг тус улсын Ташкент хотноо нээлээ.
Монгол Улс Ташкент хотноо ЭСЯ-аа нээснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд нягт холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд цохон тэмдэглэв.
УИХ-аас Ташкент хотод Элчин Сайдын Яам нээн ажиллуулах тогтоолын төслийг энэ оны нэгдүгээр сард баталсан юм.
Элчин Сайдын Яам нь 355.8 мянган ам.долларын төсөвтэй байна.
2022 оны зургаадугаар сараас эхлэн хоёр орны иргэд 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчиж байгаа билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn