Реал Мадрид К.Мбаппег эгнээндээ нэгтгэснээр дийлдэшгүй боллоо

78
Францын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” клубтэй гэрээ байгуулсан тухай сэтгүүлч Фабрицио Романа олон нийтийн Х сүлжээнд мэдээлжээ. Өдгөө 25 настай К.Мбаппе улирлын төгсгөлд "Пари Сен-Жермен" (ПСЖ) клубээс явна гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тус клубтэй байгуулсан түүний гэрээ зургаадугаар сарын 30-нд дуусгавар болно.
"Foot Mercato"-ийн мэдээлснээр, Мбаппе болон Реал Мадридын хооронд байгуулсан шинэ гэрээний нөхцөлд оны эхний өдрөөс эхлэн түүнд бусад клубуудыг судлах боломжийг олгосон байна. Хэдийгээр Реал Мадрид түүнд 2022 онд илүү ашигтай санал тавьж байсан ч одоогийн байгуулах гэрээний санхүүгийн нөхцөл арай бага байгаа гэнэ. 
Реал Мадрид Мбаппег олон жилийн турш гол солилцооны зорилго болгон харж байсан бөгөөд зун болгон түүнийг хөөцөлддөг болсон. Гэсэн хэдий ч санхүүгийн бэрхшээлүүд олон байв. Гэвч багийн лидер байсан Карим Бензема өнгөрсөн зун Саудын Араб руу явсны дараа Мбаппег авах алхамд дэвшил харагдсан. 
Why Kylian Mbappe has NO intention of joining Real Madrid this summer |  FootballTransfers.com
Гэрээгээ сунгахаас татгалзсаны дараа Мбаппег багийн дасгалжуулагч Луис Энрике хүчин чармайлт гаргаж, түүнийг Парист үлдэхийг ятгах зорилготой байв. Эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан ПСЖ од тоглогчоо зарж чадалгүйгээр алдах бололтой.
Энэхүү мэдээллүүдээс харахад Мадрид топ тоглогчийг Англид байлгахаар өрсөлдөж буй Премьер лигийн клубүүдэд саад хийлээ. Мбаппе өнгөрсөн улиралд ПСЖ-ий төлөө 24 тоглолтод 25 гоол оруулсан. 
Жилийн дотор Неймар, Лионель Месси нарыг алдсаны дараа нэмж Мбаппег явуулах нь ПСЖ-д ихээхэн алдагдал болох нь мэдээж. Түүнийг 2017 онд Монакогоос ПСЖ руу шилжүүлсэн анхны үнэ нь 160 сая фунт стерлинг байсан.
Реал Мадридад элссэнээр Мбаппе Жуде Беллингхэм, Винисиус Жунисиус зэрэг авьяаслаг тоглогчидтой нэгдэж, Карло Анчелоттигийн довтолгооны шугамыг тэргүүлнэ гэсэн үг. Энэ алхам нь Мбаппегийн хувьд шинэ түүх байж, Реал Мадридын хөлбөмбөгийн оддын галактикт бас нэгэн гайхалтай хуудас эргүүлэх алхам болно. Товчхондоо Аваргуудын лигт түрүүлээ удаагүй байгаа Реал Мадридчууд улам л дийлдхээргүй болоод байх шиг...
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn