БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотод “СОНОС” ФЕСТИВАЛ – 2024 албан ёсоор тоглогдохоор боллоо

0
Хөгжмийн зохиолч, дууны найруулагч, продюсер Х.Анхбаярын санаачилж буй “AAA” төслийн хүрээнд хийгдэж буй “СОНОС” ФЕСТИВАЛ – 2024 шоу тоглолт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотод 2024 оны зургадугаар сарын 29-30 өдрүүдэд албан ёсоор тоглогдохоор боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО Өвөр Монгол, Монгол улсын уран бүтээлчдийн хамтарсан уран  бүтээлийн “СОНОС” - 2024 төслийн үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэллээ.
ФЕСТИВАЛЫН ЗОРИЛГО:
Монгол улсын уран бүтээлчдийг олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийх, цаашлаад үндэсний өв соёлыг дуу хөгжмөөр дамжуулан дэлхийд таниулан түгээхэд эрхэм зорилго оршино. 
ААА төслийн хүрээнд Энэхүү “СОНОС” ФЕСТИВАЛ – 2024 нь БНХАУ-ын ӨМӨЗО-н Өвөрмонголын орчин үеийн хөгжмийн чиглэл хипхоп, поп чиглэлээр уран бүлээлээ хийдэг нэр хүнд бүхий залуу 9 артистыг сонгон авч Монгол улсын нэр хүндтэй 9 уран бүтээлч артисттай хамтын уран бүтээлийг орчин үеийн хөгжмийн чиглэлд нийцүүлэн хийж бүрэн клипжүүлэж олон нийтэд хүргэх мөн төслийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Өвөрмонголын Хөх хотод 2024 оны 06 сарын 29-30 өдрүүдэд  “СОНОС” фестивал, задгай талбайн бүрэн хэмжээний 2 өдрийн шоу тоглолт хийгдэхээр төлөвлөгдөн ажиллаж байна.
2024.06.29 өдөр - Монгол улсын уран бүтээлчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран Бүтээлчид тайзнаа хамтарсан болон тус тусын шилдэг хит уран бүтээлүүдээ толилуулна.
2024.06.30 өдөр - БНХАУ-ын орчин үеийн хип хоп уран бүтээлчид шилдэг хит уран бүтээлүүдээ толилуулна. 
“СОНОС” ФЕСТИВАЛ - 2024  зохион байгуулагдах газар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Хөх хотын Naobao Village Kindergarden цэцэрлэгт хүрээлэн 
“СОНОС” ФЕСТИВАЛ – 2024 төслийн хүрээнд гарах хамтарсан 9 дуунаас Монгол улс болон Хятад улсын зах зээл дээр 2 дуу албан ёсоор цацагдахад бэлэн болжээ. 
  1. “СОНОС” ФЕСТИВАЛ – 2024 хүрээнд  БНХАУ-ын ӨМӨЗО-н Өвөрмонголын орчин үеийн хөгжмийн чиглэл хипхоп, поп чиглэлээр уран бүлээлээ хийдэг нэр хүнд бүхий залуу дуучин  EILSEG, Монгол улсын орчин үеийн хөгжмийн хипхоп хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг нэр хүнд бүхий залуу уран бүтээлч SASH нарын хамтарсан “All of The Light” нэртэй уран бүтээл. 
  2. “СОНОС” ФЕСТИВАЛ – 2024 хүрээнд  БНХАУ-ын ӨМӨЗО-н Өвөрмонголын орчин үеийн хөгжмийн чиглэл хипхоп чиглэлээр уран бүлээлээ туурвидаг нэр хүнд бүхий дуучин  AXEMAN, Монгол улсын орчин үеийн хөгжмийн хипхоп хөгжмийн чиглэлээр уран бүтээл тууривдаг нэр хүнд бүхий GANGBAY хамтлагийн уран бүтээлч Баянаа нарын хамтарсан “Flowers” нэртэй уран бүтээлүүд бэлэн болж клипний зураг авалтууд хоёр улсад хийгдэж байна.
Тун удахгүй албан ёсны танилцуулга дараа дараагийн уран бүтээлчдийн нэрс уран бүтээлүүд зарлагдах юм байна. Мөн 2024.06.30 өдөр фестивалд оролцох БНХАУ-ын орчин үеийн хип хоп уран бүтээлчдийн нэрс зарлагдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn