“Тайваньд суралцдаг монгол оюутнууд газар хөдлөлтөд өртөн, гэмтсэн мэдээлэл ирээгүй”

55

Өнөөдөр өглөө Тайванийн эрэг орчим 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Хуйлин хотын хэд хэдэн барилгын сууринд хазайлт өгч, Гүйшан аралд хөрсний нуралт үүсжээ.
Тайваньд манай улсын 1000 гаруй оюутан суралцдаг. Тус улсын нөхцөл байдал, монгол оюутнуудын талаар Тайванийн  Тайчунь хотод сурч, амьдардаг Н.Түвшинжаргалаас тодрууллаа.
-Танд газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн бэ?
-Өглөө 7:15 минутанд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.  Би энд гэр бүлтэйгээ хуучны байранд амьдардаг.  Газар хөдлөх үед хананд тогтоосон тавилгууд бүгд унасан. Тухайн үед хүүхдийнхээ толгой, хүзүүг  нь хамгаалаад гэрээсээ гарсан. Газар хөдлөлтийн талаарх урьдчилсан мэдээлэлгүй байсан учраас бага зэргийн сандарч байлаа. Гэхдээ тайваньчууд маш тайван, эмх цэгцтэй барилгаасаа гардаг юм байна. Энэ улсад газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаарх мэдээллийг бага наснаас нь эхлэн зааж, сургадаг нь маш их давуу тал боллоо.
-Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Тайванийн зүүн бүсийн  Хуйлин хотод хэд хэдэн барилгын сууринд хазайлт үүссэн гэх мэдээлэлтэй байна. Тус газарт 25 жилийн өмнө одоогийнх шиг хүчтэй газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн нас барж ихээхэн хохирол амсаж байсан талаар орон нутгийн телевизүүд мэдээлж байна. Энэ удаад Тайванийн барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй, стандартын дагуу баригдсан учир эвдрэл маш бага байна. Одоогоор 5.5 магнитудын чичирхийлэл явагдаж байна гэж Тайванийн газар хөдлөлтийн мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өгч байна. Манай хот маш тайван байгаа ч дахин хүчтэй газар хөдлөлт болохыг мэдэхгүй байгаа учир  бага насны хүүхэдтэйгээ цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байна.
-Тайвань дахь монгол оюутнуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Тайваньд манай улсын 1000 гаруй оюутнууд суралцдаг. Манай хотыг оюутнуудын хот гэж нэрлэдэг бөгөөд монгол 400 гаруй оюутнууд суралцдаг. Газар хөдлөлтийн улмаас амь эрсдэж, гэмтэж бэртсэн хүн байхгүй.  
Манай хотын ерөнхий боловсрол болон их сургуулийн танхим, заал гэх мэт орчныг шалгаж дууссан. Ямар нэгэн эвдрэл, нуралт, гэмтэл үүсээгүй гэх дүгнэлт гарлаа. Одоогоор бидэнд Тайванийн Засгийн газар, Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үеийн арга хэмжээ болон сэрэмжлүүлэг мэдээг өгсөөр байна.  
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
https://gogo.mn/r/ly5w8
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn