С.Одонтуяа: Хувийн хэвшлээ шахаж, төрийн бизнесээ тэлсээр байна

49
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 
 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүд эдийн засаг, цалин хөлстэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа асуулт асуулаа. Тэрбээр "Сайн хийж байгаа ажлууд байна. Пиар энэ тэр дээр бол ярих юм алга. Тайланг харахад бид нар хөгжлийн манлайд хүрчихсэн юм бишүү. Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого 82 хувь биелсэн гэнэ. Утаа униар хэвээрээ иргэдийн бухимдал бараг 82 хувьтай байгаа шүү дээ. 
 
Иргэн төвтэй хөгжлийн бодлого төлөвлөлт 92 хувь гэжээ. Та нар ямар ч тоог тавьж болно. Гэхдээ хөндлөнгийн байгууллага чинь Монгол Улсыг дүгнэж гаргаж ирээд байгаа юм шүү. Аз жаргалын тайланг гаргахад 16 байраар Монгол Улс ухарсан. Авлигын индексээр сүүлийн 7 жил 50 байраар ухарсан. Ардчиллын индексээр 20 байр  ухарсан. Энэ их бухимдал стресс, өвчлөл Засгийн газрын үйл ажиллагаанд байна шүү дээ. Дээр нь экспортыг солонгоруулна гэсэн яасан бэ. Хувийн хэвшлээ шахсан. Төрийн бизнес тэлсээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан.
 
Сүүлийн үед гамшгийн асуудал хэцүүдүүлж байна. Хөдөө орон нутагт малчдыг сүйрүүлж байна шүү дээ. Малчдын даатгалыг хэрэгжүүлнэ гэсэн хаа байна, хэрэв нэвтрүүлсэн бол малчид өнөөдөр ингэж модоо барихгүй л байсан. Бороо орно үер болно. 
 
Арван сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна, газрын тос боловсруулах үйлдвэр 2021 онд ашиглалтад оруулна гэсэн юу болов. Ядуурлыг хэдэн хувиар бууруулсан бэ. Өрхийн орлогыг яаж нэмэгдүүлсэн бэ. Ажлын байр хэдэн хувиар нэмэгдсэн бэ. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэсэн. Хэзээ оруулах юм бэ, бүрэн эрхийн чинь хугацаа дууслаа.  Гэтэл ААН -ийн зээл 16 хувь, малчны зээлийн хүү 24 хувь байна. Ирээдүй цаг дээр амьдруулахаа болих хэрэгтэй шүү " гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn