Н.Номтойбаяр: Би улсын хэмжээнд нэр дэвшинэ

41

“Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр орон нутгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Дорнод аймгаас эхэлсэн байна. Тэрээр Чойбалсан хотод иргэд сонгогчидтой уулзахдаа 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх сэтгүүлчийн асуултад хариулжээ.
"Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр: Би нэр дэвшихгүй, мөн нэр дэвшинэ. Энэ ямар утгатай вэ гэхээр 2024 оны сонгуулийн тогтолцоо хоёр тогтолцооны нийлбэр байдлаар хууль нь боловсруулагдаж УИХ-аар батлагдсан. Өөрөөр хэлбэл, мажоритар гэхээрээ өмнөх 2012, 2016 оны байдлаар явж байсантай адилхан тойргоос хүмүүс нэр дэвшдэг. Мажоритар тойрог дээр би нэр дэвшихгүй. Өөрөөр хэлбэл, би Дорнодоос нэр дэвшихгүй. Анхнаасаа үүнийг тодорхой болгож, хэлээд явсан дээр байх. Харин пропорцианаль буюу улсын хэмжээнд нэр дэвшдэг. Тэр хэмжээнд би нэр дэвшинэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ манай Дорнодынхон  намайг дэмжиж байвал саналаа өгч болно. Баян-Өлгий аймаг, казахууд намайг дэмжиж байгаа бол саналаа өгч болно. Тэгэхээр пропорцианаль тогтолцоогоор би нэр дэвшинэ, мажоритар тогтолцоогоор Дорнодод нэр дэвшихгүй гэж ойлгоорой.
Зарим хэвлэлээр түүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дэвших тойрогт очиж халз өрсөлдөнө гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тэрээр тойрогт бус намын жагсаалтад орно гэдгээ тодорхой мэдэгдэв.
Сануулахад, УИХ өнгөрсөн хавар Үндсэн хуульд “УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх арга буюу тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх арга буюу жагсаалтаар сонгоно” гэж өөрчилсөн. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг мөн өөрчилсөн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn