Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийг танин мэдэх чадварын шинжилгээнд оруулахыг уриалав

88

Төрийн тэргүүнээр ажиллах хүмүүсийг танин мэдэх чадварын шинжилгээнд заавал оруулж байх ёстой гэж Америкийн тэрбумтан Илон Маск үзэж буй аж.
"Цөмийн зэвсгийн товчлуур атгаж байгаа хүмүүс ургуулан бодох чадварын суурь шинжилгээнээс гадуур байх ёсгүй" хэмээн Маск өөрийн Х сүлжээнд бичжээ.
Цагаан ордон Ерөнхийлөгч Жо Байдены оюуны чадамжийг шалгахаас татгалзаж байгаа нь ийм шалгалтанд тэнцээгүйтэй адил гэсэн олон нийтийн сүлжээ хэрэглэгчийн сэтгэгдлийг Маск ийнхүү тайлбарлав. 
EADaily- ийн мэдээлснээр , АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд насжилтын шалтгаант сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг илэрч байгааг Жонс Хопкинс их сургуулийн профессор, мэс засалч Марти Макари Fox News-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Байдены танин мэдэхүйн бууралт бидний нүдний өмнө болж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдрийн ажлын арга барил маш мэдэгдэхүйц ялгаатай байна. Энэ үнэхээр харамсалтай байна" гэж эмч хэлжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn