БНСУ | 70 гаруй насны гурван эмэгтэй халуун усны газарт тогонд цохиулж нас баржээ

82


Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өглөө Сэжон хотын нийтийн халуун усны газар 70 гаруй насны гурван эмэгтэй усанд орж байхлаа тогонд цохиулж нас баржээ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч зүрхний үйл ажиллагаа нь сэргэхгүй байсаар нас барсан байна. Сэжон хотын цагдаагийн газрын мэдээлснээр, энэ өдрийн өглөөний 05:37 цагийн орчимд зочид буудлын барилгын нэгдүгээр давхарт байрлах эмэгтэйчүүдийн халуун усны газарт ваннд орж байсан 70 гаруй насны гурван эмэгтэй чангаар хашхиран усанд унасан бөгөөд хувцас солих өрөөнд байсан хүн 119 рүү залган дуудлага өгчээ. 

Тухайн үед эмэгтэйчүүдийн халуун усны газарт хэд хэдэн хүн байсан ч ваннд орсон хүмүүс л ийнхүү тогонд цохиулжээ. Ослын газарт ирсэн гал сөнөөгчид зүрх нь зогссон хүмүүсийг Чунбүкийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Чонжү Хана болон Сэжон Чуннам улсын их сургуулийн эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч харамсалтай нь бүгд нас баржээ.
Цагдаагийн байгууллагаас “Халуун устай ваннд цахилгаан гүйсэн бололтой. Богино холболтын шалтгааныг тогтоохоор 13.00 цагаас эхлэн хамтарсан шалгалт хийж байна” хэмээн мэдээлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард тус халуун усны газрын цахилгааны аюулгүй байдлыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй тухай холбогдох албаныхан мэдээлжээ. Сэжон хот энэхүү ослын дараа бүс нутаг дахь 20 орчим нийтийн халуун усны газрын цахилгааны аюулгүй байдалд шалгалт хийхээр төлөвлөжээ. 

2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө  Кёнсаннамдогийн Уирён хотын саунд усанд орж байсан 73, 68 настай хоёр эрэгтэй цахилгаанд цохиулан нас барж, эмэгтэйчүүдийн халуун усны хэсэгт байсан хоёр хүн мөн гэмтсэн. Ванн руу орж ирдэг  усны хоолойг холбох зорилгоор суурилуулсан моторт эвдрэл гарснаар цахилгааны утас усанд орсны улмаас энэхүү осол гарсан гэх дүгнэлт гарч байжээ. 
Уг хэрэгтэй холбогдуулан иргэдийг нийтийн халуун усны газраар үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байх, халуун усны газар ажиллуулдаг албан байгууллагуудыг аюулгүй байдлаа хангаж ажиллахыг холбогдох албанаас анхааруулжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn