11-р сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээрээ АМАРНА

245

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд өөрчлөлт оруулж, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрөөр монголчууд бүх нийтээр амардаг болсоор 11 дэх жилтэйгээ золгож байна.

Энэ жилийн тухайд цаг улирлын тооны бичигт зааснаар билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байгаа тул бүх нийтээрээ амрах нь. 

Харин Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуультай ч Ням гараг байна. Сонирхуулахад 2012 онд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр мөн 11 дүгээр сарын 14-нд тохиож байжээ.

2012 он: 11 дүгээр сарын 14
2013 он: 11 дүгээр сарын 4
2014 он: 11 дүгээр сарын 23
2015 он: 11 дүгээр сарын 12
2016 он: 10 дугаар сарын 31
2017 он: 11 дүгээр сарын 19

 

2018 он: 11 дүгээр сарын 8
2019 он: 11 дугаар сарын 27
2020 он: 11 дүгээр сарын 16
2021 он: 11 дүгээр сарын 5
2022 он: 11 дүгээр сарын 24-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиов.

ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn