Иргэд угаартсан дуудлагын мөрөөр шахмал түлшийг шинжилж байна

287

Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 31 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 37 настай эмэгтэй 13-15 насны 2 хүүхдийн хамт угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.
Иймд иргэд Та бүхэнд 
 
1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
3. Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
8. Автомашины граж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
9. Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
 
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?
1.Угаартай орчноос яаралтай гаргах
2.Унтуулахгүй байх
3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
4. ЭМЧИД ЯАРАЛТАЙ ХАНДАХ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Chingeltei.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
chingeltei.nutag.mn