Х.Нямбаатар Хотын дарга, Б.Дэлгэрсайхан Хот хариуцсан сайд болох уу?
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хот хариуцсан сайд болон Хотын даргад хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн хүрээнд томилгоотой холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж, бараг л тодорхой болжээ. Хотын даргаар ХЗДХ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирчээ.